Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН2


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2019 оны 02 дугаар сарын 02-р арав хоног/
2019.02.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Бүрэн сумын нутгаар -25.1 градус, бусад сумдын нутгаар -17.1...-20.9 градус хүйтэн байлаа. Батсүмбэр сумын нутгаар ОЖД-аас 2.2 градусаар дулаан, Аргалант, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.1...-8.8 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар -0...-5 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Мөнгөнморьт, Баянжаргалан, Өндөрширээт сумдын нутгаар -36...-39 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -31...-35 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар 4-6 градус дулаан, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 10-16 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Бүрэн, Жаргалант, Мөнгөнморьт сумдын нутгаар -40...-42 градус хүйтэн, Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -34...-39 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орсон ба бусад сумдын нутгаар цас ороогүй. Бүрэн сумын нутгаар ОЖД-аас ахиу, Дэлгэрхаан сумын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл сумын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Эрдэнэсант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-12 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод сумын нутгаар 4, Бүрэн, Эрдэнэсант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Лүн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар цасгүй, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Угтаал, Заамар, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 0-3 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Баянчандмань, Бүрэн, Угтаал, Заамар, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 6-10 балл, бусад сумдын нутгаар 1-5 баллын цасан бүрхүүлтэй.
Нийт сумдын нутгаар цасны зузаан цасны нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ