Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2019 оны 03 дугаар сарын 03-р арав хоног/
2019.04.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Алтанбулаг, Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баян сумын нутгаар 5.3-7.3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.1-4.1 градус хүйтэн байлаа. Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-аас дулаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 6-12 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Угтаал, Заамар сумдын нутгаар 12-14 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 15-21 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн их температур: Лүн сумдын нутгаар 40 градус дулаан, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 30-33 градус дулаан, Зуунмод, Цээл сумдын нутгаар 28 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 17-18 градус хүйтэн, Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 20-27 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Батсүмбэр, Заамар, Эрдэнэ, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орсон ба бусад сумдын нутгаар цас ороогүй. Цас орсон газруудад ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод сумын нутгаар 17 м/с, бусад сумдын нутгаар 10-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод сумын нутгаар 10, Баян, Баянчандмань, Бүрэн, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 5-9 өдөр, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байв.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын бог, бод мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна. Борнуур, Батсүмбэр сумдын нутгаар 35-123 тооны мал зүй бусаар хорогдсон байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ