Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэсант, Баянцагаан, Дэлгэрхаан, Заамар сумдын нутгаар 12.1-15.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 15.4-20.4 градус хүйтэн байлаа. Батсүмбэр, Аргалант, Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1-3.8 градус дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Батсүмбэр, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 0-5 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-7 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 30-31 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 24-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Угтаал, Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар 1-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1-16 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Зуунмод сумдын нутгаар 26-29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 30-37 граудс хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.0-2.6 мм тунадас орсон ба Баянчандмань, Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Заамар, Цээл, Батсүмбэр, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Мөнгөнморьт, Батсүмбэр сумдын нутгаар 7-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Мөнгөнморьт, Цээл, Жаргалант сумдын нутгаар 6-8 см, бусад сумдын нутгаар 0-5 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Нийт сумдын нутгаар жигд битүү 10 баллын цасан бүрхүүлтэй. Жаргалант, Зуунмод, Цээл сумдын нутгаар 0.16-0.19 гр/см3, Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 0.08-0.11 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хээлтүүлэх хужир шүү өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ