Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7-р сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм:


Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 17.9-28.4 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 2.2-7.7 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 29-34 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 7-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 11-14 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 50-59 градус дулаан, бусад сумдын нутгаар 60-66 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо Эрдэнэ, Мөнгөнморьт, Алтанбулаг, Зуунмод, Бүрэн сумын нутгаар 5-8, бусад сумдын нутгаар 9-10 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Эрдэнэ, Мөнгөнморьт, Зуунмод сумдын нутгаар 6-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-14 градус дулаан байлаа.
Хур тунадас: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Аргалант, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 0.9-7.3 мм, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Батсүмбэр, Борнуур сумдын нутгаар 10.0-13.5 мм, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар 18.3-29.4 мм, Зуугмод, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 57.5-65.4 мм, тунадас орсон ба Зуунмод, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Бүрэн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Мөнгөнморьт, Заамар, Аргалант, Цээл сумдын нутгаар 8-9 м/с, бусад сумдын нутгаар 10-18 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-6 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Аймгийн нутгийн 80 гаруй хувьд зуншлага хэвийн, 20 гаруй хувьд зуншлага дунд бэлчээрийн ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй болсон.
Ургамлын үе шат, өндөр: Жаргалант, Угтаал, Заамар, Баянцагаан, Цээл суманд крыловын хялганы залаалат, Зуунмод суманд цэцэглэлтийн үе шат, Баянчандмань, Өндөрширээт суманд агийн бундуйжилт, Баянцагаан суманд таанын цэцэглэлтийн үе шат тус тус ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шатгүй ажиглагдаагүй байна. Угтаал, Лүн, Баянчандмань сумын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 12-19 см, Эрдэнэ, Баян, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Цээл, Заамар, Баян, Мөнгөнторьт сумдын нутгаар 7-11 см, бусад сумдын нутгаар 3-6 см байна.
Таримал ургамлын үе шат: Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар түрүүлэлт үе шат 14, 18 ны өдрүүдэд ажиглагдлаа. Буудайн өндөр дундажаар 30-35 см байлаа. Угтаал, Жаргалант, Борнуур сумдын нутгаар төмсний цэцэглэлт, Батсүмбэр суманд баг цэцгийн үүсэлийн үе шат ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, мал оторлох, хонь хяргах, хөөвөр хялгас авах ажил үргэлжилж, уринш боловсруулах, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, борнойдох ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич И.Түвшинжаргал