Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8-р сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм:


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2019 оны 08 дугаар сарын 2-р арав хоног/
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 11.8-17.2 градус дулаан байлаа. Бүрэн сумын нутгаар ОЖД-аас 6.5 гардусаар дулаан, Өндөрширээт, Дэлгэрхаан, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.1-2.4 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Заамар, Өндөрширээт, Цээл сумдын нутгаар 30-31 градус, бусад сумдын нутгаар 25-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Заамар, Баянцагаан, Баян-Өнжүүл, Лүн, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар 6-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 3-5 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Угтаал, Цээл сумдын нутгаар 50-54 градус дулаан, Баянчандмань, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 40-48 градус, Эрдэнэ сумын нутгаар 35 градус дулаан байлаа. Хөрсөнд градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо Бүрэн, Баян-Өнжүүл, Лүн сумдын нутгаар 6-7, бусад сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Нийт сумдын нутгаар 2-5 градус дулаан байлаа.
Хур тунадас: Заамар, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар 9.6-15.0 мм, Баянчандмань, Жаргалант, Баян, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 40.4-62.9 мм, бусад сумдын нутгаар 20.8-38.6 мм тунадас орсон ба Заамар, Нөхөрлөл, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-аас бага, Лүн, Зуунмод, Баян-Өнжүүл сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Жаргалант, Зуунмод, Лүн, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 15-22 м/с, бусад сумдын нутгаар 9-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Жаргалант, Зуунмод, Батсүмбэр, Дэлгэрхаан суманд 4-5 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, цочир хүйтрэлтээс хамгаалах, төмс хураах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ