Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Алтанбулаг сумын нутгаар 16.8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 10.0-15.8 градус хүйтэн байлаа. Баян-Өнжүүл сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 2.6-7.2 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Угтаал, Лүн сумдын нутгаар 0.5-1.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0.5-10.0 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 30-33 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 22-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 0-7 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-18 граудс дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Нийт сумдын нутгаар Баянчандмань, Баян, Угтаал сумын нутгаар 28-29 градус, бусад сумдын нутгаар 30-38 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Зуунмод, Аргалант, Борнуур сумдын нутгаар 5.1-6.8 мм, бусад сумдын нутгаар 0.8-4.3 мм цас орсон ба нийт сумын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Лүн, Баян, Угтаал сумдын нутгаар 16-20 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар 4-5, бусад сумдын нутгаар 1-2 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Борнуур сумдын нутгаар цасны зузаан 6-9 см, бусад сумдын нутгаар 1-4 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 6-9 балл, бусад сумдын нутгаар 10 баллын цасан бүрхүүлтэй. Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Борнуур сумдын нутгаар 0.12-0.20 гр/см3, Зуунмод, Эрдэнэ сумдын нутгаар 0.22-0.23 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ