Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Заамар, Өндөрширээт сумдын нутгаар 0.5-0.7 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.3-7.4 градус хүйтэн байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 2.6-8.3 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 4-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-15 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Эрдэнэсант, Заамар, Баянцагаан, Цээл сумдын нутгаар 18-19 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 20-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод сумын нутгаар 5 градус дулаан, Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар 12-19 градус дулаан, бусад сумдын нутгаар 22-25 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод сумын нутгаар 30 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 20-29 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Нийт сумдын нутгаар 0.0-2.7 мм цас орсон, Алтанбулаг сумын нутгаар цас ороогүй. Заамар, Борнуур, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Угтаал, Батсүмбэр сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн сумын нутгаар 26 м/с, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 16-19 м/с, бусад сумдын нутгаар 10-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 6-9, бусад сумдын нутгаар 1-5 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Зуунмод, Угтаал, Батсүмбэр, Заамар сумдын нутгаар 1-7 см, бусад сумдын нутгаар цасны балл 5 хүрээгүй учраас цасны зузаан хэмжээгүй болно.
Цасны балл, дундаж нягт: Зуунмод, Угтаал, Заамар сумын нутгаар 6-9 балл, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ, Борнуур сумын нутгаар 3-4 балл цасан бүрхүүлтэй, бусад сумдын нутгаар цасгүй байна. Зуунмод сумын нутгаар 0.29 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, хужир шүү өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ