Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 8.3-15.9 градус хүйтэн байлаа. Цээл, Мөнгөнморьт, Лүн, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-аас 1.1-1.6 градусаар хүйтэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-аас 1.1-3.2 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 0.4-2.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1-6 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүрэн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 31-32 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 20-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Баян, Цээл сумдын нутгаар 11-18 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-7 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Угтаал сумдын нутгаар 23-28 градус, бусад сумдын нутгаар 30-37 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Зуунмод сумын нутгаар 6.5 мм, бусад сумдын нутгаар 0.0-4.7 мм цас орсон ба Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баянцагаан сумын нутгаар ОЖД-аас бага, Жаргалант, Баянчандмань сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Угтаал, Дэлгэрхаан сумдын нутгаар 17-18 м/с, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар 8-9 м/с, бусад сумдын нутгаар 10-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 4-6, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Угтаал, Зуунмод, Мөнгөморьт сумдын нутгаар цасны зузаан 11-15 см, Жаргалант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэ сумдын нутгаар 6-10 см, бусад сумдын нутгаар 1-5 см цастай, Эрдэнэсант, Баян, Баянжаргалан сумдын нутгаар ажиглалт хийдэг цэгт цасны бүрхэц 5 балл хүрээгүй учраас цасны зузаан хэмжих боломжгүй байв.
Цасны балл, дундаж нягт: Баян, Эрдэнэсант, Баянжаргалан сумдын нутгаар 1-5 балл, бусад сумдын нутгаар 6-10 баллын цасан бүрхүүлтэй. Угтаал, Лүн сумдын нутгаар 0.26-0.31 гр/см3 Баян-Өнжүүл, Бүрэн, Борнуур, Алтанбулаг сумдын нутгаар 0.21-0.25 гр/см3, Жаргалант, Баянчандмань, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар 0.13-0.20 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж, Бог бод мал төллөж эхлээд байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ