Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 06 дугаар сарын 01-р арав хоног/
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 12.0-17.8 градус дулаан байлаа. Баянжаргалан, Батсүмбэр, Дэлгэрхаан, Эрдэнэ, Аргалант, Баянцагаан, Залуучууд, Борнуур сумдын нутгаар ОЖД-аас 1.4-2.1 градусаас дулаан, Батсүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 28.0-33.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Лүн, Баян, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Борнуур суманд тус тус 1 өдөр байна.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур сумдад 1-3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0.0-5.0 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Эрдэнэ сумын нутгаар 44.0 градус, бусад сумдын нутгаар 50.0-61.0 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Эрдэнэ, Зуунмод, Жаргалант, Баянчандмань, Мөнгөнморьт сумдын нутгаар 1-4 градус хүйтэн, Бусад сумдын нутгаар 0-4 градус дулаан байв.
Хур тунадас: Баянжаргалан суманд тунадас ороогүй, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан, Баянцагаан, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Цээл, Борнуур, Жаргалан сумдын нутгаар 0.0-4.7 мм, Аргалант, Баянчандмань, Эрдэнэсант сумдын нутгаар 10.8-17.2 мм, бусад сумдын нутгаар 5.7-8.8 мм тунадас орсон байна.
Салхины их хурд: Нийт сумдын нутгаар 11-28 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Нийт сумдаар 1-9 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 2020 оны 6-р сарын 10-ны бадлаар Мөнгөнморьт, Заамар, Цээл сумдын нутгаар зуншлага хэвийн, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Борнуур сумдын нутгаар ургамал оройтож цухуйсан, ургалт удаашрах төлөвтэй мал ногоонд цадах болмж муу байна. Дэлгэрхаан суманд ургамал огт цухуйгаагүй, бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Зуунмод, Заамар, Угтаал суманд агийн нахианы өсөлт, Эрдэнсант суманд хялганы цухуйлт, Мөнгөнморьт суманд ширэг улалжийн цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бүрэн, сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй, бусад сумдын нутгаар 0-8 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат: Баянчандмань суманд төмсний цухуйлт, Угтаал, Эрдэнэсант, Цээл суманд буудайн цухуйлтын үе шат ажиглагдсан байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал, Эрдэнэсант суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Угтаал суманд хангалтгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, хужир шүү өгөх ажил дуусаж, мал оторлох ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн:ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал