Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын 2-р 10 хоногийн цаг агаарын тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 06 дугаар сарын 02-р арав хоног/
2020.06.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 17.8-21.7 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.3-5.4 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 28.0-34.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо нийт сумдын нутгаар 1-4 өдөр.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Жаргалант, Эрдэнэ, Борнуур сумдад 0.0-3.0 градус, бусад сумдын нутгаар 4.0-9.0 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Мөнгөнморьт, Жаргалант сумын нутгаар 58.0 градус, бусад сумдын нутгаар 60.0-66.0 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт сумын нутгаар 2.0 градус хүйтэн, Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 0.0-1.0 градус хүйтэн, Бусад сумдын нутгаар 3.0-5.0 градус дулаан байв.
Хур тунадас: Мөнгөнморьт, Батсүмбэр сумдын нутгаар 28.1-38.4мм, Эрдэнэ, Жаргалант, Эрдэнэсант, Заамар суманд 10.6-21.7мм, бусад сумдын нутгаар 0.0-8.0мм тунадас орсон байна.
Салхины их хурд: Мөнгөнморьт сумдын нутгаар 9 м/с хүрч салхилсан байна. Бусад сумдын нутгаар 10-26 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-9 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бүрэн суманд мал ногоонд цадах боломжгүй, Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдын нутгаар зуншлага хэвийн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Эрдэнэ суманд агийн нахианы өсөлт, Мөнгөнморьт, Баян, Баянжаргалан суманд нангаид цагаан суль хиагны толгойлолт, Дэлгэрхаан суманд нангаид цагаан суль хиаг, ширэг улалжийн цухуйлт, Алтанбулаг суманд агийн бундуйжилт, ширэг улалжийн цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бүрэн, сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй, бусад сумдын нутгаар 0-11 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат: Баянчандмань, Угтаал суманд төмсний цухуйлт, Угтаал суманд буудайн бутлалт, Эрдэнэсант, Цээл суманд 3дахь навчлалтын үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр 10-16 см байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал, Эрдэнэсант суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Угтаал суманд хангалтгүй байна.
Мэрэгчдийн ажиглалтаар: Баянчандмань, Мөнгөнморьт, Зуунмод, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар оготно тоологдоогүй, Бүрэн,Баянцагаан, Эрдэнэ сумдын нутгаар 26-48 ш, бусад сумдын нутгаар 1-7ш тус тус тоологдсон байна. 50*50 м2 тайлбайн бөглөсөн нүхний тоо Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Нөхөрлөл суманд 14-82, бусад сумдын нутгаар 118-623 нүх тус тус бөглөсөнөөс 5-303 нүх 2 цагийн дараа онгойсон байна.
Царцааны байнгын ажиглалт: Баянчандмань, Угтаал, Мөнгөнморьт, Зуунмод, Батсүмбэр сумдын нутгаар бараан далавчит царцааны авгалдай 2ш ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, хужир шүү өгөх ажил дуусаж, мал оторлох ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн:ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал