Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 06 дугаар сарын 03-р арав хоног/
2020.07.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 14.1-21.3 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.7-4.2 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 25.0-31.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо нийт сумдын нутгаар 1-2 өдөр.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Дэлгэрхаан, Эрдэнэ сумдад 2.0-5.0 градус, бусад сумдын нутгаар 8.0-11.0 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Зуунмод, Эрдэнэ сумын нутгаар 37.0-49.0 градус, бусад сумдын нутгаар 50.0-61.0 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод сумын нутгаар 0.0 градус дулаан, Бусад сумдын нутгаар 4.0-11.0 градус дулаан байв.
Хур тунадас: Зуунмод сумын нутгаар 121.0мм, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр, Эрдэнэ суманд 43.8-68.4мм, бусад сумдын нутгаар 14.0-35.2мм тунадас орсон байна.
Салхины их хурд: Нийт сумдын нутгаар 10-20 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-6 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бүрэн суманд мал ногоонд цадах боломжгүй өвс, ургамал маш муу ургасан, ургалт зогсонги байдалд орсон зуншлага онц муу, Лүн, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт хэвийн явагдаагүй зуншлага муу, Баянчандмань, Эрдэнэсант, Алтанбулаг сумын нутгаар ургамлын ургалт жигд зуншлага дунд зэрэг, бусад сумдын нутгаар зуншлага сайн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Эрдэнэ, Зуунмод, Баянжаргалан суманд хялганы залаалалт, Дэлгэрхаан, Өндөрширээт суманд ширэг улалжийн цэцэглэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бүрэн, сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй, бусад сумдын нутгаар 2-13 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат: Баянчандмань, Угтаал суманд төмсний хажуугийн нахианы үүсэл, Жаргалант суманд цухуйлт, Угтаал суманд буудайн голлолт, Эрдэнэсант, Цээл суманд бутлалтын үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр 12-22 см байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал, Эрдэнэсант суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Угтаал суманд хангалтгүй байна.
Царцааны байнгын ажиглалт: Баянчандмань, Угтаал, Мөнгөнморьт, Зуунмод, Батсүмбэр сумдын нутгаар бараан далавчит царцааны авгалдай 2ш ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх, хужир шүү өгөх ажил дуусаж, мал оторлох ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн:ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал