Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7 дугаар сарын 2-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 07 дугаар сарын 02-р арав хоног/
2020.07.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 14.6-21.6 градус дулаан байлаа. Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас 1.4-3.7 градусаар дулаан, Лүн, Баянжаргалан, Эрдэнэсант, Угтаал, Эрдэнэ, Аргалант, Борнуур сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.2-2.1 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 26.0-31.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо Бүрэн, Баянжаргалан, Өндөрширээт сумдын нутгаар 1 өдөр.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 0.0 градус бусад сумдын нутгаар 3-9 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 53.0-60.0 градус дулаан байлаа. 40 ба түүнээс дээш халсан хоногийн тоо 2-10 байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад 1.0-2.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 8.0-12.0 градус дулаан байв..
Хур тунадас: Мөнгөнморьт сумын нутгаар 21.1 мм, бусад сумдын нутгаар 2.1-10.3мм тунадас орсон байна.
Салхины их хурд: Батсүмбэр суманд 7м/с, бусад нутгаар 10-23 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-6 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бүрэн суманд мал ногоонд цадах боломжгүй өвс, ургамал маш муу ургасан, ургалт зогсонги байдалд орсон зуншлага муу, Лүн, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт хэвийн явагдаагүй зуншлага муу, Баянчандмань, Эрдэнэсант, Алтанбулаг сумын нутгаар ургамлын ургалт жигд зуншлага дунд зэрэг, бусад сумдын нутгаар зуншлага сайн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Залуучууд, Баянцагаан, Эрдэнэ, Баян-Өнжүүл суманд хялганы залаалалт, Жаргалант, Зуунмод, Залуучууд, Борнуур суманд агийн бундуйжилтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бүрэн сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй, бусад сумдын нутгаар 4-19 см өндөртэй байна.
Таримал ургамлын үе шат: Жаргалант суманд төмсний баг цэцэгийн үүсэл, Баянчандмань, Угтаал суманд шинэ үе шатгүй, төмсний өндөр 15-47см байна. Угтаал суманд буудайн ишний цэцэлэлт, Эрдэнэсант суманд ишний доод үе хөрсний гадарга дээр гарах, Цээл суманд түрүүлэлтийн үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр 25-38 см байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал, Эрдэнэсант суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Угтаал суманд хангалтгүй байна.
Царцааны байнгын ажиглалт: Баянчандмань, Угтаал, Мөнгөнморьт, Зуунмод, Батсүмбэр, Лүн, Алтанбулаг, Борнуур, Эрдэнэ сумдын нутгаар бараан далавчит царцааны авгалдай 0-3ш ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх ажил дуусаж, хонь хяргах, мал оторлох, тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн:ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал