Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8 дугаар сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 08 дугаар сарын 01-р арав хоног/
2020.08.11 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 14.1-20.5 градус дулаан байлаа. Алтанбулаг, Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян сумдын нутгаар ОЖД-аас 1.2-1.5 градусаар бага, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар 23.0-31.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо 1-2 өдөр.
Агаарын хамгийн бага температур: Нийт сумдын нутгаар 6-10 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Жаргалант, Цээл сумдын нутгаар 44.0-46.0 градус, бусад сумдын нутгаар 50.0-69.0 градус дулаан байлаа. 40 ба түүнээс дээш халсан хоногийн тоо 1-10 байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад 1.0-4.0 градус, бусад сумдын нутгаар 5.0-10.0 градус дулаан байв.
Хур тунадас: Бүрэн, Алтанбулаг, Лүн, Баянцагаан сумын нутгаар 3.0-10.5 мм, бусад сумдын нутгаар 14.1-56.4мм тунадас орсон байна. Эрдэнэсант,Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Бүрэн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Заамар, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Батсүмбэр, Жаргалант суманд 7-8 м/с, бусад нутгаар 10-18 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-7 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бүрэн суманд мал ногоонд цадах боломжгүй өвс, ургамал маш муу ургасан, ургалт зогсонги байдалд орсон зуншлага муу, Аргалант, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт сумдын нутгаар ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт хэвийн явагдаагүй зуншлага муу, Батсүмбэр, Баянжаргалан сумын нутгаар зуншлага сайн, бусад сумдын нутгаар зуншлага ургамлын ургалт жигд зуншлага дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Жаргалант, Цээл сумдын нутгаар хялнаны цэцэглэлтийн үе шат, Угтаал, Зуунмод, Аргалант, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар агийн бундуйжилт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын ширэг улалж, хиаг, тааны үрийн боловсруулалт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бүрэн сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй, бусад сумдын нутгаар 4-20 см
Таримал ургамлын үе шат: Баянчандмань суманд Угтаал суманд шинэ үе шатгүй, Жаргалант суманд цэцэглэлтийн үе шат, төмсний өндөр 21-54см байна. Эрдэнэсант суманд буудайн цэцэглэлт, Угтаал суманд аарцан бололт, Цээл суманд сүүн бололтын үе шат ажиглагдсан байна. Буудайн өндөр 34-70 см байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал, Эрдэнэсант суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил хангалттай. Угтаал суманд хангалтгүй байна.
Царцааны байнгын ажиглалт: Баянчандмань, Угтаал, Батсүмбэр, Лүн, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар бараан далавчит царцааны авгалдай ба бие гүйцсэн 0-5ш ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн:ХААЦУ-ын салбар хариуцсан
технологич И.Түвшинжаргал