Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2021 оны 02 дугаар сарын 02-р арав хоног/
2021.02.21 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 7.8-16.5 градус хүйтэн байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 2.0-6.8 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Эрдэнэсант, Заамар, Өндөрширээт, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар 10-12 градус дулаан, бусад сумдын нутгаар 6-8 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Зуунмод, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Заамар, Аргалант, Баянцагаан сумдын нутгаар 24-29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 30-33 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Баянжаргалан, Өндөрширээт суманд 18-22 градус дулаан, Эрдэнэсант, Заамар, Эрдэнэ, Баянцагаан, Цээл сумдын нутгаар 11-15 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-9 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Баянжаргалан, Заамар, Аргалант, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 25-30 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 31-37 градус хүйтэн.
Хур тунадас: Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдын нутгаар цас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.0-3.5 мм цас орсон. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/ Алтанбулаг сумын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Зуунмод, Мөнгөнморьт, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Баян, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 16-22 м/с, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 6-8 м/с, бусад сумдын нутгаар 10-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баян, Баянжаргалан, Заамар, Эрдэнэ, Эрдэнэ, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 4-6, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 1-3 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Угтаал, Батсүмбэр, Цээл, Борнуур сумдын нутгаар 6-9 см, бусад сумдын нутгаар 1-5 см зузаан цастай байна. Бүрэн сумын хэмжээнд ажиглалт хийдэг цэгт цасгүй, Баян, Дэлгэрхаан сумдын нуагт цасны бүрхэц 5 балл хүрээгүй учир цасны зузаан хэмжээгүй.
Цасны балл: Баян, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-4 балл, бусад сумдын нутгаар 6-10 балл баллын цасан бүрхүүлтэй байна.
Цасны дундаж нягт: Баянчандмань, Зуунмод, Лүн, Батсүмбэр сумдын нутгаар 0.22-0.27 гр/см3, Жаргалант, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэ, Цээл, Баян-Өнжүүл, Борнуур сумдын нутгаар 0.15-0.20 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар ажиглалт хийдэг цэгт цасны зузаан 5 см хүрээгүй учир нягт тодорхойлоогүй.
ЦАСНЫ БҮРХЭЦИЙН ЗУРАГ
(2021 оны 02 дугаар сарын 20-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд хужир шүү бэлтгэх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ