Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2021 оны 12 дугаар сарын 03-р арав хоног/
Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар -21.0...-26.2 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -14.9...-19.8 градус хүйтэн. Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Заамар, Залуучууд сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан, Борнуур сумдын нутгаар ОЖД-аас 1.2-5.6 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.2-3.4 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Лүн, Угтаал, Өндөрширээт сумдын нутгаар -10...-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -2...-9 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Заамар сумын нутгаар -28 градус хүйтэн, Баян-Өнжүүл, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар -36...-38 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -30...-35 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Лүн, Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 0-4 градус дулаан, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар -2...-8 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Алтанбулаг сумдын нутгаар -40...-42 градус хүйтэн, Лүн, Баян, Угтаал, Баянжаргалан, Заамар, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар -31...-39 градус хйүтэн байв.
Хур тунадас: Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ, Аргалант сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.4 мм цас орсон ба цас орсон сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/
Салхины их хурд: Зуунмод, Баян, Дэлгэрхаан сумдын нутгаар 11 м/с, бусад сумдын нутгаар 4-10 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянчандмань, Зуунмод, Баян, Угтаал, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-4 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны балл, дундаж зузаан: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Аргалант сумдын нутгаар 2-5 балл, бусад сумдын нутгаар 6-10 баллын цасан бүрхүүлтэй. Нийт сумдын нутгаар 0-5 см цастай байна.
Цасны дундаж нягт: Баян-Өнжүүл, Угтаал, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 0.14-0.18 гр/см3 байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ЦАСАН БҮРХЭЦИЙН ЗУРАГ
(2021 оны 12 дугаар сарын 30-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар нутгаар мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил хийгдэж байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ